Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 оны 5 дугаар сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан ,Булган сумдын нутгаар 9,4-13,4 градус , бусад сумдын нутгаар 13,5 – 17,0 градус дулаан байв. Агаарт өдөртөө Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хайрхан сумдын нутгаар 29,0 - 33,0 градус, бусад сумдын нутгаар 23,0 – 28,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Хангай сумын нутгаар -10,0 градус , бусад сумдын нутгаар 3,0-8,0 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дээш дулаарсан өдөр Эрдэнэмандал, Батцэнгэл, Хашаат, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хотонт сумдын нутгаар 1 – 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Батцэнгэл, Хашаат, Өгийнуур, Өлзийт, Жаргалант сумдын нутгаар 26,0 - 29,0 градус, бусад сумдын нутгаар 17,0 - 23,0 градус дулаан байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Өлзийт, Хотонт, Өгийнуур сумдын нутгаар 60,0 -64,0 градус, бусад сумдын нутгаар 55,0 – 58,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, ӨндөрУлаан сумдын нутгаар 10,0 градус, бусад сумдын нутгаар 4,0-7,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш дулаарсан өдөр бүх сумдын нутгаар 7 - 11өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт Эрдэнэбулган, Тариат, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Жаргалант, Хотонт 1-2 удаа хур тунадас орж , 0,0 – 1,4 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Жаргалант сумын нутгаар 1,4 мм, Тариат, Цэцэрлэг сумдын нутгаар хамгийн бага тунадас 0,0 мм унасан байна. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 9-24 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Цэцэрлэг сумдын нутгаар секундэт 16 -24 метр хүрч ширүүсэн аюулын хэмжээнд хүрсэн байна. Хангай сумын нутгаар секундэт 9 метр , бусад сумдын нутгаар секундэт 10-14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Тариат, Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутгаар 6-9 өдөр, бусад сумдын нутгаар 1-5 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл:Энэ арав хоногийн мэдээгээр аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал 70 гаруй хувь нь дунд, 30 орчим хувь нь муу байна. Ургамлын өндөр 2 - 5 см байлаа. Эрдэнэбулган суманд ургац 0,2 ц/га байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид: Энэ арав хоногт аймгийн нийм нутгаар 1м2 талбайд 1-3 ширхэг бэлчээрийн хортон царцаа ажиглагдсан байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд мал оторлох, бод,мал төллөх, хөөвөр хялгах авах зэрэг ажлууд явагдаж байна.Малын усан хангамж Хангай, Цахир, ӨндөрУлаан, Эрдэнэбулган , Жаргалант, Чулуут сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна. Энэ арав хоногт салхи шуурга ихтэй байгаа нь малын бэлчээрлэлт, хаваржилтанд таагүй нөлөөлж байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа